2017 оны 09 дүгээр сарын 27
- Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт дахь XI.1.48 дугаартай “Нийслэл, аймгийн төвийн орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ /нийслэл, 21 аймаг/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Шинэ суурьшлын бүс, гэр хороололд цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах /Ховд, Жаргалант/” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Ховд аймгийн Жаргалант сумын шинэ суурьшлын бүс, гэр хороололд цэвэр бохир усны шугамын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэнэ.
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
- Байгууллагын ерөнхий танилцуулга;
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
- Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
- Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн аудитаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
5. Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4-р давхар, 407 тоот өрөө Утас: 11-326369
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх