БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Бидний тухай

УДИРДЛАГА

             

     БЭГЗЖАВЫН МӨНХБААТАР
 Барилга, хот байгуулалтын сайд

Боловсрол: 

1982 - 1992 онд Төв аймгийн 10 жилийн 2-р сургууль
1993 - 1996 онд Техникийн их сургууль, хими технологич
1997 - 2001 онд Монгол Улсын Их Сургууль, улс төр судлаач, бакалавр
2001 - 2003 онд Монгол Улсын Их Сургууль, эрх зүйч, бакалавр
2004 - 2006 онд Зүүн Лондонгийн Их Сургууль, Бизнесийн удирдлагын магистр

Ажилласан байдал

1998 - 2001 онд Монголын Ардчилсан  Социалист Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
2001 - 2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын Хороонд ахлах ажилтан,
2002 - 2004 онд Боловсрол, Соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
2006 - 2008 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн засаг дарга
2009 - 2012 онд Нийслэлийн засаг даргын тамгын газарт Нийслэлийн Засаг даргын орлогч/Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан/

2014 - 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд

2016 - 2018 онд "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ний гүйцэтгэх захирал, "Оюу толгой" ХХК-ний ТУЗ-ийн гишүүн

2018 - 2020 онд  Барилга, хот байгуулалтын  дэд сайд

2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажиллаж байна

 

 

ЭНХТҮВШИНГИЙН ЗОЛБОО

Барилга, хот байгуулалтын дэд сайд

Боловсрол:  

Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

АНУ-ын Indiana-ийн их сургуулийг Улс төр судлаач

АНУ, Лос-Анжелос, Pepperdine-ийн их сургуулийг Эрх зүйч магистр

 

Ажилласан байдал

2007-2008 онд УМХЕГ-т мэргэжилтэн

2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал

2008-2012 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

2010-2012 онд НАМЗХ-ны нарийн бичгийн дарга

2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал

2014-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2015-2016 онд НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч

2016-2018 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

2018-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх

2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байна

                                     

 

САНДАГИЙН МАГНАЙСҮРЭН
Төрийн нарийн бичгийн дарга

Боловсрол:
1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
1997 - 1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч
1999 - 2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
2000 - 2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх
2005 - 2006 онд СБД-ийн ЗДТГ-т тамгын газрын дарга
2006 - 2007 онд ХХААЯ-нд сайдын зөвлөх
2007 - 2008 онд Сангийн яаманд газрын дарга
2008 - 2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн дарга
2015 оны 2-р сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2015 оны 10-р сараас Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна