Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Барилга, хот байгуулалтын яамны эрхэм зорилго нь хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилтууд
Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх;
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, санхүү, эдийн засгийн төлөвлөлтийн үр дүнг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
Инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах; /ЗГ-ын 2016 оны 220-р тогтоолоор нэмсэн/
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
Нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, тус яамны чиг үүрэгтэй холбогдон гарсан шийдвэрийн хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;