БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Бодлого, төлөвлөлтийн газар

Бодлого, төлөвлөлтийн газрын чиг үүрэг

  • Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, барилга, барилгын материалын үйлдвэрлэл, орон сууц, нийтийн аж ахуйн /цаашид бүхэлд нь “салбарын” гэх/ талаар төрөөс баримтлах бодлогыг төлөвлөх, тодорхойлох, боловсруулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, хяналт тавих;
  • Салбарын бодлогыг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал,  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон бусад холбогдох салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах;
  • Салбарын норм, нормативын тогтолцоог бүрдүүлэх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санал боловсруулж шийдвэрлүүлэх;
  • Салбарын төсөл, хөтөлбөр боловсруулахад тооцоо, судалгаа хийх, мэргэжлийн удирдамж, чиглэлээр хангах;
  • Салбарын баримт бичиг  боловсруулахад нийгэм, эдийн засгийн мэдээлэл, тооцоо, судалгаа шинжилгээгээр хангах, норм, дүрэм журам, стандартыг боловсруулахад мэргэжлийн удирдамж, чиглэлээр хангах;
  • Салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол баяжилт хийх, салбарын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх;
  • Салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээ, судалгааны болон шаардлагатай мэдээллийн сан байгуулах, судалгааны үр дүн, салбарт болон холбогдох мэдээллээр удирдлага, яамны нэгж, бусад холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;
  • Салбарын шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэт арга, технологийн ололтыг зураг төслөөр дамжуулан хэрэгжүүлэх, бодлогын  баримт бичиг, төсөл хөтөлбөрт тусгуулах, баримт бичгийн чанарын түвшинг дээшлүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • Норм, нормативыг боловсруулах ажлыг зохион байгуулж, батлуулах, хэрэгжилтийг хангуулах;
  • Шинээр батлагдсан барилгын норм, дүрэм, стандартыг сурталчлах, сургалт зохион байгуулах;
  • Олон улсын стандарт, норм нормативын баримт бичгийг судлах, өөрийн оронд нэвтрүүлж, нутагшуулах талаар судалгаа хийх;
  • Барилга байгууламжийн норм, нормативын санг бүрдүүлэх, зарцуулах болон сангийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө, бодлогын удирдамж, чиглэлээр хангах;
  • Барилга байгууламжийн норм, нормативын сангийн хөрөнгийг салбарын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг боловсруулах, судлах, сурталчилах, хэвлэн олшруулах болон эдгээрийг зохион байгуулах үйл ажиллагаа удирдлага, зохицуулалтаар хангах;
  • Холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай өөрийн хариуцсан чиглэлээр нягт хамтран ажиллах, бодлогын чиглэл, удирдамжаар хангах, шаардлагатай тооцоо, судалгаа, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авч, мэдээлэл байнга солилцож ажиллах;
  • Салбарын бодлогын хувьд  холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын  салбар дундын зохицуулалтыг хангах;
  • Салбарын ногоон хөгжлийн бодлогыг төлөвлөж, тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах.

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс

  • Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан гадаадын түнш донор орон, Олон улсын байгууллагын шугамаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал боловсруулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтаар хангах, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулах;
  • Салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн урт, дунд хугацааны стратеги, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөр төсөлд эдийн засгийн  үр өгөөжийн дүн шинжилгээ хийх, бүтээмж үр дүнг тооцож, санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • Хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох;
  • Салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн мэдээллийн сан бий болгох, тогтмол шинэчлэх, мэдээллээр дээд байгууллага, удирдлага, яамны нэгжүүдийг хангаж ажиллах;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийг удирдлага, зохицуулалтаар хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тооцоо судалгаа хийж, санал боловсруулах;
  • Салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийх санал боловсруулах;
  • Салбарт хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний санхүүжилтийг  гадаад болон дотоод эх үүсвэрээс шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Салбарын хэмжээний төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын явц, санхүүгийн нөөцийн зарцуулалтад хяналт тавих,  санхүүгийн тайланг нэгтгэх, дүнг тайлагнах;
  • Барилга, хот байгуулалтын сайд/ТЕЗ/-ын багцын төсөв, түүний тодотгол, харьяа газруудын орлого, зарлагын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх салбарын статистик  мэдээллийг нэгтгэн боловсруулж удирдлага, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
  • Байгаль орчинд ээлтэй, эко үйлдвэрлэлийг урамшуулах механизмыг боловсруулж, хэрэгжүүлэх;
  • Ногоон хөгжлийн бодлого, шинэ дэвшилтэт технологи, инновацид суурилсан салбарын үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, санал боловсруулах;

 

БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

Албан тушаал Албан хаагчийн нэр Утасны дугаар
Газрын дарга Ц.Баярбат 321511
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Э.Усанболор

76003333(1140)

 

Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхтүвшин
Төсвийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Уранчимэг 76003333(1142)
Салбарын норм, нормативын бодлого, суурь судалгаа, статистик мэдээлэл, мэдээллийн сан, асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Мишээл
Орон сууц нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн салбарын бодлого, төлөвлөлт,  төсөл хөтөлбөр, ипотекийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Батболд

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС

Албан тушаал Албан хаагчийн нэр Утасны дугаар
Хэлтсийн дарга Б.Алтайбаатар 76003333/1145/
Үйлдвэрлэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Даваасүрэн

76003333(1145)

 

Салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлого хариуцсан мэргэжилтэн C.Оюунжаргал