Инженерийн дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд инженерийн дэд бүтцийн уялдаа холбоог зохицуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; инженерийн дэд бүтцийн салбарын норм, нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, батлуулах ажлыг зохион байгуулах, зохицуулах;
инженерийн дэд бүтцийн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.
Албан тушаал | Албан хаагчийн нэр | Утас |
---|---|---|
Газрын дарга | Л.Батжаргал | 76003333 |
Цахилгаан, автоматик, холбоо-дохиоллын бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн | Ү.Бадамсүрэн | 76003333(1180) |
Дулаан хангамжийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | М.Жаргалсайхан | 76003333(1181) |
Дулаан хангамжийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн | Э.Бат-Эрдэнэ | 76003333(1180) |