БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын чиг үүрэг

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; барилгын норм, норматив, төсөв, үнэ бүрдлийн баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол, механикжуулалт, газар хөдлөлт, инженер геологи хайгуул, судалгааны чиглэлээр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх болон барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны бодлого, стандарт, дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, холбогдох байгууллагуудыг стратегийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын хувилбар боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн холбоод, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, барилга, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн холбоод, иргэд байна.

 

БАРИЛГА, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

Албан тушаал Албан хаагчийн нэр Утас
Газрын дарга Д.Гантулга 76003333(1155)
Барилга угсралт, үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн   76003333(1150)
Инженер, геологийн бодлогын хэрэгжилт  хариуцсан  мэргэжилтэн О.Баярбаатар 76003333(1151)
Барилга байгууламжийн хөдөлмөр хамгаалал,  аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батзориг 76003333(1151)
Барилгын машин механизм, механикжуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн   76003333(1152)
Барилгын зураг төслийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Т.Батцэнд 76003333(1152)
Төсөв, үнэ бүрдэл хариуцсан мэргэжилтэн С.Должинсүрэн  76003333(1150)
Барилгын материал үйлдвэрлэлийн  бодлого, лабораторын асуудал хариуцсан  мэргэжилтэн Г.Цэрмаа 76003333(1150)