БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх
Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын чиг үүрэг

Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, салбарын суурь судалгаа, статистик мэдээллийг нэгтгэж, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, бусад нэгж, холбогдох байгууллагуудыг бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шийдвэрийн төсөл боловсруулах, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгж, аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР

   

Албан тушаал Албан хаагчийн нэр Утас
Газрын дарга Б.Гүнболд 76003333(1177)
Хүн амын нутагшилт суурьшил, бүс нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Болормаа 76003333(1171)
Хот байгуулалтын бодлогын хэрэгжилт хариуцсан  ахлах мэргэжилтэн  Д.Бэлэгсайхан 76003333(1171)
Бүс нутаг, хот төлөвлөлтийн эдийн засгийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Гантөмөр  261427
Газрын харилцааны бодлого, газар зохион байгуулалтын төлөвлөлт    хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болормаа 76003333(1170)
Газрын кадастр, өмчлөл, үнэлгээ, төлбөрийн асуудал    хариуцсан мэргэжилтэн Д.Элбэгсайхан 76003333(1171)
Хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэц, дахин төлөвлөлтийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Нямдаш  76003333(1171)
Геодези, зураг зүй, орон зайн дэд бүтцийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Болороо 76003333(1170)