1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн
4 дүгээр хавсралт дахь 54 дугаартай “Нийслэл, аймгийн төвийн орон сууцны
хорооллын инженерийн шугам сүлжээ /нийслэл, 21 аймаг/” төсөл, арга хэмжээний
хүрээнд хийгдэх “/“Налайх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн
паркийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил
/УЛААНБААТАР/”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газарт төлөвлөгдсөн бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Барилга, хот байгуулалтын сайдын багцад эрх шилжиж ирсэн дараах иж бүрдэл бүхий 1 багц ажил юм. Үүнд:
1 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн инженерийн бэлтгэл арга хэмжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах |
2 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн дулааны эх үүсвэр, ус, дулаан хуваарилах төв, дулааны шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах |
3 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ус хангамжийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах |
4 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн холбооны шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулах |
5 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн доторх болон Улаанбаатар-Чойрын замаас зүүн тийш тус паркийн нутаг дэвсгэрээр дайран Улаанбаатар-Зүүн аймаг чиглэлийн автозамтай холбох ажлын зураг төсөл боловсруулах |
6 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн төмөр замын трасс тогтоож, тус паркийн нутаг дэвсгэр хүртэлх салбар төмөр замын ажлын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах |
7 | Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн инженерийн хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламж, авто зам, төмөр замын ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх |
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХуулийн 14–16
дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах
баримт бичгийг ирүүлнэ.
3.1. Байгууллагын ерөнхий танилцуулга;
3.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
3.3. Зураг төслийг боловсруулахад шаардагдах дараах тусгай зөвшөөрлүүдийн
хуулбар;
– Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 1.2.5 “Дотор гэрэлтүүлэг,
цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга
байгууламжийн технологийн зураг төсөл” (10 кВ хүртэл), Дотор радио
холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн
байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох
барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ,
гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, Орон сууц, олон нийт,
үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл
/КИП/, автоматикийн зураг төсөл”, 1.3.1 “Дулааны гол шугам сүлжээ, түүнтэй
холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг”, 1.3.2 “Усан
хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга,
байгууламжийн технологи”, 1.3.5 “Усны барилга байгууламжийн зураг
төсөл”, 1.3.6 “Эрчим хүчний эх үүсвэрийн технологийн зураг төсөл”;
– Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог “Авто зам, замын байгууламжийн
техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах”, “Төмөр замын
зураг төсөл боловсруулах”;
– Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог “Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээ хийх”
3.4. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх
мэдээлэл;
3.5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1
жилийн буюу 2016 оны санхүүгийн аудит, татварын байгууллагуудаар
хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр
оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
5. Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3-р давхар,
319Б тоот өрөө, О.Энхтуяа, Утас: 11-311804