БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2017-05-12
  1. Барилга, хот байгуулалтын яам нь “Улаанбаатар хотод газрын гүнийн дулааныг оновчтой ашиглах урьдчилсан судалгаа боловсруулах ажил”-ыг гүйцэтгэх зөвлөхийн жагсаалтад орох хүсэлтэй хуулийн этгээдийг саналын мэдүүлэгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ ньУлаанбаатар хотын нутаг дэвсгэрт газрын гүнийн дулааныг оновчтой ашиглах талаар хийгдэх урьдчилсан судалгаа боловсруулах юм. Урьдчилсан судалгаа боловсруулах ажлыг батлагдсан техникийн даалгавар,  энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх олон улсын дэвшилтэд аргачлал, технологид суурилан холбогдох барилгын норм ба дүрэмд нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэнэ.
  1. Мэдүүлэгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (байгууллагын санхүү, техникийн чадавхийн талаарх товч мэдээлэл, ижил төрлийн болон бүс нутгийн ажлын туршлага, багийн ахлагч, ажиллах мэргэжилтнүүдийн мэргэжил болон тухайн ажлыг гүйцэтгэх чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт)-ийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
  1. Гадаадын этгээд тендер шалгаруулалтад оролцох эрхтэй.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд дор дурдсан хаягаар мэдүүлэгээ 2017 оны 5 дугаар сарын 31–ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө, Д.Мөнхбаатар

Харилцах утас: 263188,  261426,  321713

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх