БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Тендерийн урилга /А2-2, Дархан хотын бохир усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил гүйцэтгэх/

2017-05-17

Огноо: 2017 оны 5-р сарын 12-ны өдөр
Зээлийн дугаар ба нэр: МОН-3244, Дархан хотын бохир усны менежментийн төсөл
Гэрээний дугаар ба нэр: А2-2, Дархан хотын бохир усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил гүйцэтгэх
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2017 оны 6-р сарын 12-ны өдөр, 14:00 цаг /Улаанбаатарын цагаар/

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Дархан хотын бохир усны менежментийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Барилга, хот байгуулалтын яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Дархан хотын бохир усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил гүйцэтгэх (цаашид “ажил” гэх) ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
• Сүүлийн 5 жилд хэрэгжиж дууссан гэрээт барилгын ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 1,600,000,000 төг байх
• Сүүлийн 5 жилд гүйцэтгэж дуусгасан, санал болгож буй ажилтай ижил төстэй 2-оос доошгүй ажилд оролцсон гэрээт ажил тус бүрийн үнэлгээ нь 1,000,000,000 төгрөгөөс доошгүй байх.
• Тусгай зөвшөөрлүүд:
• 2.2.3 Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог/
• 2.2.4 Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог/
• 2.8.1 Хатуу хучилттай зам барих /Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог/ эсхүл
• 2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах /Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог/

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Захиалагчийн хаяг: Барилга, хот байгуулалтын яам болон Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар
Харилцах албан тушаалтан: Б.Баасан, Төслийн зохицуулагч
Байгууллагын нэр: Дархан хотын бохир усны менежментийн төслийн удирдах нэгж
Гудамж/байр: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо /ТЭДИ төвийн зүүн талд/
Давхар/өрөө: VI давхарт, 601
Аймаг/хот: Улаанбаатар хот
Улс: Монгол улс
Утас: (+976) 11 326 789
Факс: (+976) 11 319 712
Цахим шуудан: darkhan@wmp.mn

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:
• А2-2, Дархан хотын бохир усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх барилгын ажил гүйцэтгэх тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
• Төслийн удирдах нэгжийн дансанд 80 ам.доллар эсвэл түүнтэй тэнцэх валют буцаан үл олгогдох хураамжийг төлнө.
• Дансны нэр: Дархан хотын бохир усны меенежментийн төсөл
Дансны дугаар: 104900072502
Хүлээн авагч банкны нэр: Төрийн банк, Улаанбаатар, Монгол улс
SWIFT code: STBMMNUB

7. Тендерийг ТШӨХ-ийн 22.3/б/-д дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

8. Тендерийг харьцуулахдаа тендерийн баримт бичигт тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг үл хэрэглэнэ.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх