2017 оны 07 дугаар сарын 25
3.1. Байгууллагын ерөнхий танилцуулга;
3.2. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
3.3. Зураг төслийг боловсруулахад шаардагдах дараах тусгай зөвшөөрлүүдийн хуулбар;
Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог 1.1.2. “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, хот төлөвлөлтийн суурь судалгаа”, 1.2.5 “Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл” (10 кВ хүртэл), Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл, Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл /КИП/, автоматикийн зураг төсөл”, 1.3.3. Цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн ажлын зураг /35 кВ хүртэл/, 1.3.1 “Дулааны гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг”,3.2 “Усан хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологи”.
3.4. Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл;
3.5. Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхийн мэдээлэл /Сүүлийн 1 жилийн буюу 2016 оны санхүүгийн аудитаар хянагдсан, нотариатаар гэрчлүүлсэн тайлан/.
Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
5. Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3-р давхар,
319Б тоот өрөө, Утас: 11-311804