Огноо : 2017.06.23
Тендер шалгаруулалтын нэр: “Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2х1000 кВа чадалтай ХТП 2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-А-2017/008
Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000м3 бохир ус цэвэрлэх байгууламжийн гадна цахилгаан хангамжийн 2х1000 кВа чадалтай ХТП 2 иж бүрдэл, 7 км кабель шугамын зураг төсөл, барилга угсралтын ажил”-ыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөрхудалдан авч болно. Төлбөрийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкин дахь 100900029001 тоот дансанд тушаана.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн чадавхийн болон техникийн чадавхийн дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
03.2.3 Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар /0,4-35 кВ/ болон түүнээс дээш;
Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 15 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,
Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 314 өрөө, Т.Гантулга
Харилцах утас: 330972, 263188