Тендер шалгаруулалтын нэр:
-Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвлөрсөн зуухны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ–А-2017/009
-Барилга, хот байгуулалтын яам эрх бүхий тендерт оролцогчдоос “Говь-Алтай аймаг, Жаргалан сумын төвийн төвлөрсөн дулааны эх үүсвэрийн барилга угсралтын ажлыг” гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
-Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100000 /нэг зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болох ба Барилга хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.
-Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
-Тендерийн хамт 15 000 000 /Арван таван сая/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерын баталгаа ирүүлнэ.
-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувь буюу түүнээс дээш байх
Сүүлийн 3 жилийн аль нэг жилд доод тал нь нэг удаа нийт төсөвт өртгийн 60 хувиас доошгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн байна.
Барилга хот байгуулалтын яамны :
Эрчим хүчний яамны
-Гадаадын этгээд тендерт оролцох: /эрхгүй/
-Дотоодын давуу эрхийн зөрүү: /тооцохгүй/
Нийлүүлэх бараа болон холбогдох үйлчилгээ нь дор дурьдсан шаардлагад нийцсэн байна.
Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минут – аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Барилга, Хот Байгуулалтын Яам, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Барилгачдын талбай, Засгийн Газрын 12 дугаар байр, 3-р давхар 319б тоот. Утас:51-261426