БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА |ГЗ-ПЦБ/2018-02

2018-05-02

Огноо: 2018 оны 05-р сарын 02-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Аймгуудын бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл. /Баян-Өлгий, Завхан, Увс, Дорнод, Говьсүмсэр/”-ийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах.

Тендер шалгаруулалтын дугаар:  ГЗ-ПЦБ/2018-02                                         

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам нь Бүгд найрамдах Польш Улсын Сангийн яамны “Батламж бичиг” бүхий Польш Улсын компаниудаас түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Аймгуудын бохир усны цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл. /Баян-Өлгий, Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс/”-ийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер”-ийг битүүмжлэн ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зохион байгуулах бөгөөд тендерийг нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хэмжээний ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж гүйцэтгэсэн байна. Гэрээ болон ажил хүлээлгэж өгсөн баримт бичгийг хавсаргана.

Тендерийн хамт, санал болгож буй үнийн дүнгийн 2 /хоёр/ хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгааг маягтын дагуу бэлтгэж ирүүлнэ.

Тендерийг 2018 оны  05 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 14.30 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг. 4-р хороо, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12-р байр,  Барилга, хот байгуулалтын яам, Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар.

Утас 976- 76003333 /1137, 1160/       Факс - 976-322904,

Е-мейл: altaibaatar@mcud.gov.mn Lkhamserjid@mcud.gov.mn     oyunchimeg_b@mcud.gov.mn

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх