БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БХБ-ын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын СХДүүргийн 20 дугаар хороонд орших Барилгын Материалын Сорилт Шинжигээний Лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

2018-05-07
БХБ-ын сайд Х.Баделхан Улаанбаатар хотын СХДүүргийн 20 дугаар хороонд орших Барилгын Материалын Сорилт Шинжигээний Лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сайд Х.Баделхан Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатортой танилцаад  дараахи  арга хэмжээг авч ажиллахыг чиглэл болголоо. Үүнд:

  1. Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид цаашид хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан хэрэгжүүлэх.
  2. УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд лабораторийн хэвийн үйл ажиллаггаг хангах,тоног төхөөрөмжид шаардлагатай санхүүжилтыг 2019 төсөвт суулгах саналыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулах.
  3. Барилгын материалын лабораторийн төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв  тусгуулан   үе шаттайгаар санхүүжүүлэх арга хэмжээг авах.
  4. “Зострейд” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж дуусаагүй барилга, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх.IMG_5710БМСШ Лаборатори  нь  Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 185 дугаар тушаалаар байгуулагдан  холбогч материал, бетон болон дүүргэгч материал, арматур, металл хийц, цемент шохой, будгийн  хуванцар хаалга цонх, керамик  гэсэн 9 төрлийн лабораторид итгэмжлэлийн хүрээнд материалд стандартын дагуу физик, механикийн туршилт, шинжилгээ хийж  дүгнэлт гаргаж байна.Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэх хөтөлбөрт барилга, байгууламжид хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэн, барилгын чанар аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд лабораторийн хяналтыг сайжруулахыг онцлон заасан байдаг.IMG_5676IMG_5686IMG_5700
    Д/д Лабораторийн хэрэгцээ, шаардлага Ажиллаж байгаа лаборатори
    1 Керамик эдлэхүүний лаборатори  ***
    2 Бетон дүүргэгч материалын лаборатори  ***
    3 Будгийн лаборатори  ***
    4 Холбогч материалын лаборатори  ***
    5 Хуванцар эдлэхүүний лаборатори  ***
    6 Хөрсний лаборатори  ***
    7 Цонх хаалганы лаборатори  ***
    8 Метал хийц эдлэхүүний лаборатори  ***
    9 Эрдэс химийн лаборатори  
    10 Газар хөдлөлийн лаборатори  
    11 Төмөр бетон эдлэхүүн үйлдвэрлэл туршилтын цех  

     

    Хөтөлбөрт Улаанбаатар хотод 14, Бүсийн тулгуур төвүүдэд 8, аймгийн төвүүдэд 5 төрлийн лабораторийг ажлуулах тэдгээрийг байгуулах, өргөжүүлэх болон  үйл ажиллагааны зардлыг улсын төсөв, орон нутгийн төсөв, бусад хандивлагч, төсөл хэрэгжүүлэх замаар жил бүр шийдвэрлэж байхаар тусгасан аж.

    IMG_5731IMG_5705

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх