БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Тендерийн урилга

2018-06-21

Огноо: 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: “Хог ангилах төвийн барилга, тоног төхөөрөмж /Улаанбаатар/”

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ-18А-XII.1.21

-Барилга, хот байгуулалтын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос  түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Хог ангилах төвийн барилга, тоног төхөөрөмж /Улаанбаатар/” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

– Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 300 000 /гурван зуун мянган/ төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч  болох ба Барилга, хот байгуулалтын яамны Төрийн сан банкан дахь 100900029001 тоот дансанд тушаана.

– Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш:  45 хоногийн туршид хүчинтэй байна.

-Тендерийн хамт тендерийн баталгаа: 202 800 000 /Хоёр зуун хоёр сая найман зуун мянга/ төгрөг эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.

-Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:  Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/-ийн аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажил, борлуулалт санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байна.

– Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30%-иас доошгүй байна.

– Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу “2015, 2016, 2017 он”

–  Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил, бараа нийлүүлэлтийн ажлын гэрээний дүн: /2015, 2016, 2017 он/-ын аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт мөнгөн дүн, борлуулалт санал болгож буй үнийн саналын 30%-иас багагүй байна.

– Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /тийм/

Барилга хот байгуулалтын яамны:

Зураг төслийн ажилд:

  • 2.1 110 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт,  барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ) /ЗТ-3.1/
  • 1.2.4. Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /ЗТ-6.1/
  • 1.2.5. Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл (10 кВ хүртэл) Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн  барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл  /КИП/, автоматикийн зураг төсөл /ЗТ-6.3, ЗТ-6.4/
  • 1.3.2. Усан хангамж, ариутгах татуургын гол шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг /ЗТ-3.4/

Барилга угсралтын ажилд

  • 2.1.3. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил (1-9 давхар хүртэл) Ган бүтээцэн барилгын ажил (фермийн алгасал нь 18 м,  баганын өндөр нь 6 м хүртэл) /БА 3.1/
  • 2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /БА 6.1, БА 6.2/
  • 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, Холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт /БА 6.3, БА 6.4/
  • 2.2.8. Цахилгаан эрчим хүч дамжуулах гол /магистраль/ шугам /35 кВ хүртэл/ угсралт /БА 3.5/

Жич: БХБ-ын сайдын  “Аргачлал батлах тухай” 2018.02.23-ны өдрийн 33 дугаар  тушаалаар батлагдсан нэгдүгээр хавсралтын дагуу БХБ-ын сайдын 2018 оны 11 дүгээр  тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагыг БХБ-ын Сайдын 2013 оны 89 дүгээр тушаалаар батлагдсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлэн тооцно.

– Гадаадын этгээд тендерт оролцох /эрхтэй./

– Дотоодын давуу эрхийн зөрүү:  /тооцохгүй/.

Тендерийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх  хаягаар  авч  болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо,

Барилга, хот байгуулалтын яам,

4 дүгээр давхар  407б тоот. Утас 76003333 /1181/

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх