Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай
Засгийн газрын 2017 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг мөрдөж эхлээд байна. Уг дүрмийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 105 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ил далд ажлын актын маягтууд”-ын талаарх хэлэлцүүлгийг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хурлын танхимд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулах тул хүрэлцэн ирж, санал солилцохыг урьж байна.
Хэлэлцүүлэгтэй холбоотой тодруулгыг тус яамны Барилга, барилгын материалыг үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Должинсүрэн /холбоо барих ажлын дугаар: 76003333-1150, гар утас: 94186684, е-майл хаяг: s.doljinsuren@mcud.gov.mn /-тэй холбогдоно уу.