БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Тендерийн урилга

2018-08-14

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Огноо : 2018-08-10
Захиалагч:                                            Барилга, хот байгуулалтын яам.

Цахим тендер эсэх:                              Хялбаршуулсан цахим.

Санхүүжилтийн эх үүсвэр:                    Улсын төсөв.

ХАА-ны мөрдөх журам:                         Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.

Цахим тендер эсэх:                              Хялбаршуулсан цахим.

 

  1. Барилга, хот байгуулалтын яам нь Mонгол Улсын 2018 төсвийн тухай хуулийг үндэслэн гарсан “Зураг төслийн ажлын жагсаалт батлах тухай” Сангийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан дараах ажлуудыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах 9 багц ажлаас бүрдэнэ. Үүнд:
Зөвлөх үйлчилгээний нэр
1 Газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны зориулалтын барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгыг бэхэлж, хүчитгэх багц зураг төсөл /Улаанбаатар/”
2 “Үерийн хамгаалалтын барилга байгууламж зураг төсөл /Баян-Өлгий, Улаанхус, Ногооннуур сумд/”
3 “Сумын болон Чөлөөт бүсийн хэрэглэгчдийг холбох инженерийн магистрал шугамын өргөтгөлийн зураг, төсөл /Дорноговь, Замын-Үүд сум/”
4 “Алтай хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн дэд бүтэц бий болгох, амины орон сууцны хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ТЭЗҮ, зураг төсөл /Говь-Алтай/,
5 Таван сумын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл /Говь-Алтай/”
6 “Таван сумын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл /Сүхбаатар/”
7 “Баянголын амны цэвэр усны шугамын усан сан, өргөлтийн насос станцын цахилгаан хангамж, автоматжуулалтын зураг төсөл /Улаанбаатар, Сонгинохайрхан/”
8 “Цэвэр усны цамхаг байгууламжийн зураг төсөл /Ховд. Буянт сум/,
9 Нэгдсэн төвлөрсөн халаалтад холбох зураг төсөл /Ховд. Буянт сум/,
10 Багийн цэвэр бохир усны шугам сүлжээний зураг төсөл /Ховд. Жаргалант. Наран баг/”

 

3.     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар  зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
  • Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: – Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
  • Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
  • Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
  • Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.

 

Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө,  Харилцах утас: 76003333 (1151)

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх