БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгуулажийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлын явцтай танилцлаа.

2018-08-16
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгуулажийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлын явцтай танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэн тэргүүний зорилт бол төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцлийг хангах явдал байсан юм.IMG_7030

Үүний мөрөөр Барилга хот байгуулалтын яамнаас өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжүүд лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламж дээр ажиллан, гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа “Хийрэв” ХХК, “Эко тайхи” ХХК, “Ховд тул” ХХК нарын удирдлага, ажилчидтай уулзан, ажлын явц байдалтай танилцаад байна.IMG_7026

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарах ажлыг Монго эрдэмтэний гарган авсан гумины бодисыг ашиглан, 3000тн орчим гумины бордоог 111500 м2 талбайд шүршэн цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож үнэр дарах арга хэмжээг авч ажилласан бол “Эко тайхи” ХХК нь цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбайн өдөр тутамд гарах үнэрийг бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, харин Ховд тул” ХХК нь лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил зэргийг тус тус хийж гүйцэтгээд байгаа талаар танилцуулж байсан юм.IMG_7018ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтэний аргачлалаар лаг хатаах талбайн картын 13220 м2 талбайн үнэр дарах, хуримтлагдсан 26196 м3  лагийг боловсруулж хар шороон хөрс болгохоор ажиллаж байна. Лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж компостлон темпуратурыг өсгөх, хяналтын шрупуудыг ухаж илүүдэл усны түвшинг хянан илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5000 м3 лагийг картнаас суллан компостлон, 600 шуудай бордоог үйлдвэрлэн савлаад байгаа талаар тайлагнаад байна. Сайд Х.Баделхан лагийн үнэр эрс буурсаныг сайшааж, дараа дараагийн шат, арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багссан талаархи чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, энэ талаархи үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгч байх талаар даалгасан юм.IMG_7005

Мөн тэрээр шинэ цэвэрлэх байгууламжийн  талаархи сэтгүүчлдийн асуултад хариулж, Францийн Артилло компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байх талаар дурдлаа.IMG_7037IMG_7038IMG_7039

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх