Огноо : 2018-09-18
Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам.
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим.
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв.
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим.
- Барилга, хот байгуулалтын яам нь Mонгол Улсын 2018 төсвийн тухай хуулийг үндэслэн гарсан “Зураг төслийн ажлын жагсаалт батлах тухай” Сангийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 177 дугаар тушаалаар батлагдсан “Газар хөдлөлтөд тэсвэргүй нийтийн орон сууцны зориулалтын барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгыг бэхэлж, хүчитгэх багц зураг төсөл /Улаанбаатар/” ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/
- Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
- Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/
- Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/
- Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна;
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлнэ үү. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө
Харилцах утас: 76003333 (1151)
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх