Огноо : 2018-10-16
Захиалагч: Барилга, хот байгуулалтын яам.
Цахим тендер эсэх: Уламжлалт
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсвийн хөрөнгө оруулалт /10,000,000 төгрөг/
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам Хосолмол үнэлгээний арга.
- Барилга, хот байгуулалтын яам нь /Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар тогтоолд тусгагдсан/” амины орон сууцны зураг, төсвийн ажлыг гүйцэтгүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага хангасан эсэх талаарх нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын гэрчилгээ, холбогдох тусгай зөвшөөрлийн хуулбар;
- Байгууллагын цахим татварын тодорхойлолт /e-tax/;
- Борлуулалтын хэмжээ: -Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь үнийн дүнгийн 70%-аас багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 40%-аас доошгүй байх;
- Ажиллах боловсон хүчний чадавхийн талаарх мэдээлэл /голлох боловсон хүчний ур чадварын мэдээлэл, туршлага/;
- Банк (хугацаа хэтэрсэн зээл, өргүй), татвар (дутуу төлөлт өргүй), шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага (өр төлбөргүй)-ын тодорхойлолт; /татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй бол эрх бүхий бус гэж үзнэ”/;
- Тендерийн үнийн дүнгийн 50%-c багагүй ижил төстэй ажлыг ядаж нэг удаа гүйцэтгэсэн байвал зохих жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2015 он, 2016 он, 2017 он байна.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны 319А өрөөнд ирүүлнэ. Зөвлөх хуулийн этгээд нь мэдүүлгээ Монгол хэл дээр ирүүлнэ.
Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319А өрөө
Харилцах утас: 76003333 (1151)
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх