БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Франц Улсаас барилга, хот байгуулалтын салбарт үзүүлж ирсэн дэмжлэг, хамтарсан төслүүдийн талаар ярилцлаа.

2018-10-30
Франц Улсаас барилга, хот байгуулалтын салбарт үзүүлж ирсэн дэмжлэг, хамтарсан төслүүдийн талаар ярилцлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Филипп Мэрлин тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа болон Франц Улсаас барилга, хот байгуулалтын салбарт үзүүлж ирсэн дэмжлэг, хамтарсан төслүүдийн талаар ярилцлаа.

 Элчин сайд Филипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа эхлээд Барилга, хот байгуулалтын сайдтай уулзаж байгаа нь тус салбарын хүрээнд хэрэгжиж буй төсөл, хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг нотолж буйгаа илэрхийлэн дараах хоёр асуудлыг тавилаа.

Нэгд, Франц, Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн ашиглагч байгууллагыг тодорхой болгох, хоёрт; уг төсөлтэй холбоотой БНФУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Протоколын хугацааг ирэх 12 дугаар сард дуусах тул хугацааг нь сунгах тал дээр онцгойлон анхаарахыг сайд Х.Баделханаас хүсэв.   

 

Сайд Х.Баделхан энэ талаар шаардлагатай мэдээллийг өгч, Элчин сайдын тавьсан хүсэлтийг Монгол Улсын Сангийн яаманд уламжлан холбогдох арга хэмжээг авахаа амлав.

Талууд цаашид орон нутгийн цэвэрлэх байгууламж, гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, хот төлөвлөлтийн чиглэлээр мэрэгжилтэн солилцох, тодорхой төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.  

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх