“Барилгын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 51-р тогтоолыг тус тус үндэслэн “МАГАДЛАЛ ХИЙХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-д оролцох хүсэлтэй иргэнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй магадлал хийх эрх горилогч иргэн нь дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
Иргэний үнэмлэхийн хуулбар
Төрийн албан хаагчийн анкет /ТАХ№1 маягтын дагуу/
Ажил байдлын тодорхойлолт
Өөрийн мэргэжлийн хүрээнд зураг төсөл боловсруулах чиглэлээр 2-оос доошгүй зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнээр баталгаажуулсан бүтээлийн жагсаалт
Мэргэшлийн зэргийн гэрчилгээний хуулбар
Дээд боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Жич: Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэн мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулна.
Бүрдүүлэх материалыг татаж авах: http:barilga.gov.mn
Сонирхсон иргэн мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 12-р сарын 12-ны дотор ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Их тойруу-1, Баруун дөрвөн зам, Барилгын хөгжлийн төв, 110 тоот өрөө, /нэг цэгийн үйлчилгээний өрөө/ Харилцах утас: 315239, 328097, 323022, 70115255
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ