Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 227 дугаар тушаалаар батлагдсан “Барилга, хот байгуулалтын салбарын шагнал олгох журам”-д заасны дагуу 2019 оны шинэ жилийн баярын ШАГНАЛЫН материал хүлээн авах хугацааг 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөр тасалбар болгож байгааг мэдэгдэж байна.
Шийдвэрлэгдсэн шагналын хүндэт тэмдэг, үнэмлэх, Жуух бичгийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх долоо хоног бүрийн зөвхөн ПҮРЭВ, БААСАН гараг (12 дугаар сарын 6,7,13,14,20,21-ний өдрүүд)-т Барилга, хот байгуулалтын яамны 318 тоот өрөөнд олгохыг анхаарна уу.
Холбоо барих утас: 76003333-1124, 94358445
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР