БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Аймгуудын засаг дарга нартай засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

2019-01-18
Аймгуудын засаг дарга нартай засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан аймгуудын засаг дарга нартай засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлүүлэн хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.

Мөн тэрээр өнгөрсөн жилийн гэрээний хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Үүнд Архангай аймгийн Засаг дарга 72.9 %, Булган аймгийн Засаг дарга 90.4%, Баянхонгор аймгийн Засаг дарга 76.3%, Орхон аймгийн Засаг дарга 82.9%, Өвөрхангай аймгийн Засаг дарга 76.9%, Хөвсгөл аймгийн Засаг дарга 78.1%, Баян-Өлгий аймгийн Засаг дарга 82.5%, Говь-Алтай аймгийн Засаг дарга 80,3 %, Завхан аймгийн Засаг дарга 80.0%, Увс аймгийн Засаг дарга 76,2 %, Ховд аймгийн Засаг дарга 54.4%, Говьсүмбэр аймгийн Засаг дарга 87.9%, Дархан-Уул аймгийн Засаг дарга 88.8%, Дорноговь аймгийн Засаг дарга 68.6%, Дундговь аймгийн Засаг дарга 88.3%, Өмнөговь аймгийн Засаг дарга 85.3%, Сэлэнгэ аймгийн Засаг дарга 71.9 %, Төв аймгийн Засаг дарга 91.6%, Дорнод аймгийн Засаг дарга 82.8%, Сүхбаатар аймгийн Засаг дарга 60.4 %, Хэнтий аймгийн Засаг дарга 64.8%, Нийслэлийн Засаг дарга 76.6%, -ийн хэрэгжилттэй байна.

Цаашид орон нутагт барилга, хот байгуулалтын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд хуулийн төслүүдэд орон нутгийн саналыг тусгуулах, салбарын бодлогын баримт бичгүүдийг боловсруулахад холбогдох мэдээлэл, судалгаагаар хангахад дэмжлэг үзүүлэх, Аймаг, нийслэлийн хөгжлийн төсөл, сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх асуудлыг санаачлан зохион байгуулах, хүн амын орон сууцны нөхцлийг сайжруулах, Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлыг шалгаж, барилга байгууламжийг паспортжуулах ажлыг дуусгах, газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгуудыг үе шаттайгаар бэхэлж хүчитгэх ажлыг зохион байгуулах, Гадаадын зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аймгуудын төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн, шинэчлэх, шинээр барих төслүүдийн бэлтгэл ажлыг хангах, баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах, үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт туссан зорилтуудыг хангах, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссан ажлуудыг зохион байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй хэмээн тэрээр дурдлаа.

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх