БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Нийт ажлын 50 хувийг манай дотоодын компанитай хамтарч ажиллана

2019-02-20
Нийт ажлын 50 хувийг манай дотоодын компанитай хамтарч ажиллана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр " 2000 оноос эхлээд цэвэрлээх байгууламжийг шинээр барих асуудал Засгийн газраар яригдаж эхэлсэн байдаг. 2014 онд  Францын Артиле компаниар ТЭЗҮ хийлгэсэн байна. Хоногтоо 250 мянган метр куб бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн төслийг хийлгэсэн байдаг.  Үүнээс эхлээд хөрн

Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар надад үүрэг болгосон. Үүний дагуу Хятадын талаас цэвэрлэх байгууламжийг барих гурван компанийг шалгаруулж бидэнд ирүүлсэн юм. Үүнээс бид гэрээг нь дүгнээд "Чайна тисижу сивил инженеринг групп ба  ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" шалгарч гэрээ байгуулсан. 

Энэ гэрээгээр хоногт 2500 мк3 бохир ус цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Харин гарсан лагийг шатааж эрчим хүч гарган авч  уг эрчим хүчээрээ цэвэрлэх байгууламжийн  эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан.

Гэрээнд хэд хэдэн давуу тал бий.

Нэгдүгээрт, Нийт ажлын 50 хувийг манай дотоодын компаниар хийлгэнэ.

Хоёрдугаарт, Ажиллах хүчний хувьд мөн тал талаас 50 хувь нь гарахаар болсон. Мөн Монголдоо үйлдвэрлэх боломжтой тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн нийлүүлнэ. Энэ нь нийт шаардагдах тоног төхөөрөмжийн 35 хүртэл хувь байж болно.

Барилгын ажил гурван жилийн хугацаанд үргэлжилж дуусна. Анх Засгийн газраас бидэнд 300 тэрбум доллар байсан. Үүнийг бид сонгон шалгаруулах явцад 267 сая доллар буюу 80-иад тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргасан. Ашиглалтад орсны дараа эхний жилд зүгшрүүлнэ, дараагийн зургаан сард манай талын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн хүлээлгэж өгнө. 

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад ортол үнэр дарах ажлыг хийнэ. Картан дахь шинэ лагийн үнэрийг дарахын тулд лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байна. Энэ төхөөрөмж наадмын өмнө ашиглалтад орно. Мөн олон жил хуримтлагдсан хуучин лагаас үнэр гарч байгаа. Хуучин лагийн үнэрийг саармагжуулахаар сонгон шалгаруулалт зарлаж Монгол, Япон хоёр компани шалгарсан. Одоогоор тэр хоёр компани лагийг боловсруулж, хар шороо болон бордоо хийж байна.  2019 ондоо багтаад лагийн өмхий үнэрийг бүрэн дарна. 

Шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолыг ирэх сарын 1-ий өдөр буюу гуравдугаар сарын 1-нд хийхээр болоод байгаа." гэлээ.

Эх сурвалж: http://toimnews.mn сайт 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх