БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Төслийн зохицуулагч сонгон шалгаруулах тухай зарлал

2019-02-22

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Төслийн зохицуулагчид тавигдах шаардлага:
Материал техникийн хангамжийн эдийн засагч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
Төрийн албаны удирдах албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан байх; /үүнээс барилгын салбарын ажлыг 10-аас доошгүй жил хариуцсан ажлын туршлагатай байх;/
Төрийн хяналт шалгалтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх;
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх Суурь мэдлэг олгох /А3/ гэрчилгээтэй байх;
Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
Товч намтар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
Боловсролын диплом, гэрчилгээ;
Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.           
Барилга, хот байгуулалтын яам.
 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Засгийн газрын XII байр - 406 тоот.  Лавлах утас: 76003333-1137

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх