БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Төслийн зохицуулагч сонгон шалгаруулах тухай зарлал

2019-03-04

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч сонгон шалгаруулж авах гэж байгаа тул мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Төслийн зохицуулагчид тавигдах шаардлага:

  • Материал техникийн хангамжийн эдийн засагч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Төрийн албаны удирдах албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан байх; /үүнээс барилгын салбарын ажлыг 10-аас доошгүй жил хариуцсан ажлын туршлагатай байх;/
  • Төрийн хяналт шалгалтын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн захиалагчийн хяналт хэрэгжүүлж ажиллаж байсан туршлагатай байх;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх Суурь мэдлэг олгох /А3/ гэрчилгээтэй байх;
  • Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.           

Барилга, хот байгуулалтын яам.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 318 тоот.  Лавлах утас: 76003333-1137

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх