БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж буй ААН-ийг шагналаа

2019-03-15
Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулж буй ААН-ийг шагналаа

Өнөөдөр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан барилгын салбарт хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад онцгойлон анхаарч, нийгэмд бодит хувь нэмэр оруулж манлайлсан барилгын салбарын тэргүүлэх “Уран ган” ХХК, “НБИК” ХХК-ийн хамт олон, удирдлагыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн дээд шагнал болох “Хэрэглэгчийг Хаанд өргөмжилсөн хамт олон” шагналаар шагнаж, хүндэт  тэмдэгийг гардууллаа. 

Шагналыг Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай нар гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн дээд шагнал болох “Хэрэглэгчийг Хаанд өргөмжилсөн хамт олон” шагнал нь Хэрэглэгчийн эрхийг “Хааны түвшин”-д дээдэлсэн хамт олон, удирдлага, бизнесмэн, төрийн түшээдэд олгодог шагнал юм.  

1985 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ жилийг “Ухаалаг аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

 

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх