БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2019-03-18

ТЕНДЕРИЙН УРИЛГА – RFQ/2019/001

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр шаардлага хангасан гүйцэтгэгчдийг “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн хэрэгжүүлж буй Барилгын хөгжлийн төвийн лабораторын барилгын гадна хана, цонх, хаалга дулаалах засварын ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг англи, монгол хэлээр, зураг төслийн хамт хавсралтаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг мөн http://www.mn.undp.org/content/mongolia/en/home/procurement.html хаягаар орж авна уу.

Үнийн санал ирүүлэх сонирхсон этгээдүүдэд засварын ажил гүйцэтгэх барилгатай газар дээр нь танилцах уулзалт 2019 оны 3-р сарын 27-ны өдрийн 10.00 цагт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Барилгын хөгжлийн төвийн лабораторийн байранд болно. 

Сонирхсон этгээд үнийн саналаа RFQ-2019- 001 гэж хаяглан 2019 оны 4-р сарын 8-ны өдрийн 11.00 цагаас өмнө bids.mn@undp.org цахим хаягаар эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү.

НҮБХХ, НҮБ-ын байр, НҮБ-ын гудамж 14, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-14210, Монгол Улс, Утас: +976 (11) 327585

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх