“УЛААНБААТАР ХОТЫН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР
БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН НЭГЖИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЖИЛТНЫ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1.8, 10.1.9-т заасныг тус тус үндэслэн Төслийн худалдан авах ажиллагааны ажилтны сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
“Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн худалдан авах ажиллагааны ажилтныг сонгон шалгаруулна.
Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл
Зарлагдаж буй албан тушаалд боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагын дагуу баримт материалаа бүрэн ирүүлсэн, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг /цаашид оролцогч гэх/ бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтад өрсөлдөх оролцогчийн материалыг Засгийн газрын XII байрны 3 давхарт 319б тоот өрөөнд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12:00 цаг хүртэл хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Үүнд:
1) Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2) Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
3) Монгол Улсын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4) Нийгмийн даатгалын дэвтрийг бүхэлд нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5) Ажил байдлын тодорхойлолт;
6) 4х3-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь;
Оролцогч нь дээр дурдсан баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангасан байна.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Ажлын байранд тавигдсан шаардлагын дагуу оноогоор дүгнэж хамгийн өндөр оноо авсан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
Тав. Ажлын байранд тавигдах шаардлага
№ Үзүүлэлт Ерөнхий шаардлага
1 Мэргэжил Олон улсын худалдаа, эдийн засагч, санхүүч
2 Боловсрол Магистр ба түүнээс дээш
3 Мэргэшил Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй байна.
4 Туршлага Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, худалдан авах ажиллагааны чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байна.
5 Ур чадвар Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 3 дугаар давхар, 319Б өрөө
Харилцах утас: 76003333 (1160, 1161)