Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Азийн хөгжлийн банкны төлөөллийг /2019.4.2/ хүлээн авч уулзлаа.
1996 оноос хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт, дэвшил гарсан тул “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг дахин боловсруулах шаардлага үүссэн бөгөөд Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд БХБЯ аймаг, сумын бүс нутгийн хөгжилд онцгойлон анхаарч ажиллаж байгааг дэд сайд онцлоод АХБ-ны дараагийн шат болох Монгол Улсын хоёрдогч хотууд буюу аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж буйд талархаж байгаагаа илэрхийллээ. Дээрх хөтөлбөрийг бусад төсөл хөтөлбөртэй уялдуулж, нягт хамтран ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
АХБ нь аймаг сумын бүс нутгийн хөгжилд анхаарч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх дараагийн шатны санхүүжилтийг олгохоор шийдсэн. Энэ төсөл амжилттай хэрэгжиж таатай үр дүн гарна хэмээн үзэж буйгаа уулзалтын үеэр илэрхийллээ.
Хөтөлбөрийн хүрээнд тухайн хотуудыг хөгжүүлэхдээ эдийн засгийн хөгжилтэй нь уялдуулж эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх кластер коридорыг байгуулах юм. Үр дүнд нь эдийн засгийг солонгоруулна гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ