БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

2019-04-08

Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран хэрэгжүүлж буй “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн нэгжид 3 сарын хугацаанд ажиллах Худалдан авах ажиллагааны ажилтныг сонгон шалгаруулах тул сонирхсон, шаардлага хангасан этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.   

Тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засгийн бакалавр зэрэгтэй /магистрын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Мэргэжлээрээ 8-аас доошгүй ажилласан байх
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх
  • Зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт зохион байгуулсан туршлагатай
  • Худалдан авах ажиллагааны зөвлөгөө үзүүлж байсан бол давуу тал болно.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, ур чадвартайгаа нотолсон тухай захидал
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Их дээд сургуулийн диплом, мэргэжлийн үнэмлэх /нотариатаар батлуулсан байх/
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Байгууллагын тодорхойлолт  

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх хаягаар цаасаар эсвэл цахимаар ирүүлнэ үү. Баримт бичгийн шаардлага хангасан хүмүүстэй 2019 оны 4 дүгээр сарын 22-ны 14:00 цагт ярилцлага зохион явуулна.

 

Барилга хот байгуулалтын яам

“Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ төсөл”

Улаанбаатар хот 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3,

Засгийн газрын 12-р байр, 4 давхарт 405 тоот.

Утас: 7555-2043-(2). И-мэйл: namamongolia@gmail.com

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх