“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Талбайн инженер сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Талбайн инженерт тавигдах шаардлага:
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан байх;
- Барилга байгууламжийн угсралт, засварын ажлын зөвлөх инженер байх;
- Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын талбайн инженерээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;
- Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар эзэмшсэн байх.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын диплом, гэрчилгээ;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
- Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.
Барилга, хот байгуулалтын яам.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Засгийн газрын XII байр - 314 тоот. Лавлах утас: 76003333
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх