Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамтаар олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.
50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан нарын төлөөлөл оролцлоо.
Тус Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ