Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон явагддаг спортын 4 төрөлт “Засгийн газрын цом-2019” тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн тэмцээнийг Сангийн яам зохион байгуулж байгаа бөгөөд 2019.05.15-ны өдрийн Лхагва гарагт шатрын тэмцээнээр эхлээд байна. Өнөөдөр ширээний теннисний төрөлд баг, тамирчид “Оч клуб” дээр өрсөлдөж байна. Засгийн газрын цом 2019 тэмцээн нь 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт Сагсанбөмбөг, Гар бөмбөгийн тэмцээний төрлөөр үргэлжлэх юм. Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчид, алба хаагчдад амжилт хүсье.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ