Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, эцэг эхийн зөвлөлөөс санаачлан нийт ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч, бэлэг гардуулан хүүхдийн баярыг хамтдаа тэмдэглэлээ.
Баярын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон яамны газар хэлтсийн дарга нар нийт албан хаагчид, эцэг эхчүүд оролцлоо.
Хүүхдүүдийн дунд “Ногоон дэлхий” сэдэвт зургийн уралдаан зарлаж 30 гаруй хүүхэд уран бүтээлээрээ оролцон, багачууд авьяасаа үзүүлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ