Бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, угсрах ажлын тусгай зөвшөөрлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл олгож байна.
Тус Зохицуулах зөвлөлөөс “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт өөрчлөлт оруулан, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 тоот тогтоолоор батлаж, ХЗДХЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн.
Иймд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, угсрах ажлын тусгай зөвшөөрлийг тус Зохицуулах зөвлөлөөс авах шаардлагатай болно.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг
зохицуулах зөвлөлийн ажлын алба