АНУ-ын Сиэтл хотын “Кинг Каунти” нийтийн аж ахуйн байгууллагын төлөөлөгчид энэ сарын 3-5ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд айлчилж Нийтийн аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах уулзалт хийж “Усны операторуудын түншлэлийн хөтөлбөр”-ийг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас түншлэлийн хөтөлбөрийн талаар, Кинг Каунти цэвэрлэх байгууламж, Булган аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Булган мээж” ХХК-ийн танилцуулга тус тус хийгдлээ.
Хөтөлбөрийн хүрээнд нийтийн аж ахуйн байгууллагад тулгарч буй асуудлууд болон хэрэгцээний талаар хэлэлцүүлэг хийж, усны операторуудын түншлэлийн зорилго, зорилтуудыг эцэслэх, ажлын төлөвлөгөөний төсөл бэлтгэх, дэд бүтцийн талбайтай танилцав.
Энэхүү “Усны операторуудын түншлэлийн хөтөлбөр” хэрэгжсэнээр орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагын инженер техникийн ажилтнуудыг сургах, орон нутгийн иргэдэд сургалт семинар зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй ажлууд хийгдэнэ.
Азийн хөгжлийн банкны “Усны операторуудын түншлэлийн хөтөлбөр” 2017-2019 оны хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын “Онги Ус Суваг” ОНӨАТҮГ дээр амжилттай хэрэгжиж дууссан юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ