Монголын “Геодези, зураг зүйчид”-ийн нэрэмжит талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж, энэ сарын 15-ны өдөр шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбооны тэргүүн О.Хосбаяр болон Монголын геодези, фотограмметрын ахмадуудын холбооны тэргүүн Ю.Чүлтэм нар нээлтийн үг хэлж арга хэмжээг эхлүүлэв.
Уг талбайг байгуулах болсон гол зорилго нь Монголын хүүхэд, залуучууд, олон нийтэд Монгол улсын газар нутгийн хэлбэр хэмжээг таниулах, геодези, зураг зүйн салбарын инженер нийгэм эдийн засагт юу бүтээдгийг олон нийтэд ойлгуулах төдийгүй барилгын салбарын 90 жилийн ойд зориулан Монголын Геодези, зураг зүйчдийн зүгээс санаачлан байгуулж байна.
Уг талбайд Монгол улсын ерөнхий төлөвлөгөөний газрын зураг, газар орчны байр зүйн зураг, засаг захиргааны зураг, 3м өндөр багаж бүхий хүний баримал зэрэг байгуулагдах юм.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ