БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

Хөвсгөл аймагт баригдсан “ШИНЭ МӨРӨН” 135 айлын орон сууц ашиглалтад орлоо

2019-06-26
Хөвсгөл аймагт баригдсан “ШИНЭ МӨРӨН” 135 айлын орон сууц ашиглалтад орлоо

Монгол улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо баригдсан 135 айлын орон сууц ашиглалтад орлоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хөвсгөл аймгийн удирдлагууд, иргэд, олон нийт бусад төлөөлөл оролцлоо. 

“Шинэ Мөрөн” хорооллын эхний 135 айлын орон сууцыг иргэдэд хоёр жилийн хугацаатай түрээслэх бөгөөд одоогийн байдлаар 350 гаруй иргэн тус байранд орох хүсэлтээ ирүүлжээ. Иргэдийг өндөр настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэсэн квотоор оролцуулан сугалаа явуулж нээлттэйгээр тодруулна” гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд мэдээллээ. Аймгийн хэмжээнд 2020 он гэхэд 1000 айлыг орон сууцжуулахаар зорьж байна. 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр 2015-2021 онд хэрэгжих бөгөөд нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Одоогийн байдлаар 1510 айлын түрээсийн орон сууц бий бөгөөд энэ жил 1542 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх