БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ЭМГЭНЭЛ

2019-07-03

ЖАПАРЫН ЗУХА
/1939-2019/

 Барилга, хот байгуулалтын яамны орлогч сайд асан, Баян-Өлгий аймгаас төрөн гарсан анхны барилгын инженер Жапарын Зуха өвчний улмаас 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 81 насандаа таалал төгссөнд Барилга, хот байгуулалтын салбарын хамт олноос түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү, хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Ж.Зуха нь 1939 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төрсөн. МУИС-ийг 1959 онд төгссөн анхны 23 барилгын инженерийн нэг байсан юм. 1961-1968 онд Улсын Барилгын зургийн институтэд конструктор инженер, ХАА-н барилгын зургийн хэлтсийн дарга, орон сууцны барилгын зургийн хэлтсийн дарга, 1968-1972 онд Барилгын яамны техникийн хэлтсийн дарга, 1972-1976 онд Барилгын яамны орлогч сайд, 1976-1978 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Барилга-Архитектурын комиссын нэгдүгээр орлогч дарга, 1978 оноос Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн дарга, Нийгэм ахуйн барилга трестийн дарга, “Монросцветмет” нэгдлийн орлогч, ерөнхий инженер, 2002-2008 онд Хотгорын нүүрсний уурхайн гүйцэтгэх захирал  зэрэг албыг хашсан байна.

Түүний хөдөлмөр зүтгэлийг  төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Улс хувьсгалын ойн медалиуд, Эдийн Засгийн Хамтын ажиллагааны харилцан туслалцах нийгэмлэгийн 25 жилийн ойн хүндэт медаль, ”Тэргүүний барилгачин “ цол тэмдэгээр шагнасан байна.
Таны эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
                                                                                                 Ум сайн амгалан болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН, ДЭД САЙД Б.МӨНХБААТАР, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, АХМАДЫН ХОРОО, МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО, САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТББ,  ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР, “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨААТҮГ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх