БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БХБ-ын сайд Х.Баделхан: Газарзүйн мэдээллийг нэгтгэж, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай 

2019-07-05
БХБ-ын сайд Х.Баделхан: Газарзүйн мэдээллийг нэгтгэж, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр Бүгд найрамдах Солонгос улсын “Чумдан” компанийн төлөөлөл, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баярсайхан, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гүнболд болон Солонгос Улсын “Чумдан” компанийн төлөөлөл оролцлоо. 

БНСУ-ын “Чундан” байгууллагын төлөөлөгчид манай улсын том болон дунд масштабын зургийг хэрэглээнд гаргахаар “Иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад ашиглах утсан болон утасгүй вэб орчны Газар зүйн мэдээллийн системийг байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа БХБ-ын сайд Х.Баделханд танилцууллаа.

Өмнө нь Улаанбаатар хотын суурьшил бүхий хэсэгт буюу 265 км2 талбайд 1:1000-ны масштабтай байр зүйн зургийг агаарын зураглалын аргаар БНСУ-ын буцалтгүй тусламжаар хийж байсан юм. Энэ зургийг утасгүй вэб орчинд ашиглаж болохоор хэрэглээнд гаргах нь иргэдийн хэрэгцээ шаардлага, өнөөгийн цахимжсан мэдээллийн эрин зуунд чухал нөлөөтэй юм. Төслийг бодит агшны вэб GIS системд тулгуурлан, нээлттэй эх үүсвэрийн программ хангамж ашиглан гурван жилд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Дээрх төсөл хэрэгжсэнээр газарзүйн бүхий л мэдээллийг нэгтгэж, хэрэглээнд нэвтрүүлэх нөхцөл бүрдэхийг Сайд Х.Баделхан онцлоод уг төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх