БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ЧАДАВХ ИРЭХ 10 ЖИЛД ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЭНЭ

2019-08-19
БАРИЛГЫН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН ЧАДАВХ ИРЭХ 10 ЖИЛД ДӨРӨВ ДАХИН НЭМЭГДЭНЭ

Барилга, хот байгуулалтын яам Барилгын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг үндэслэн “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор батлууллаа. 

Ингэснээр барилгын салбар дунд хугацааны бодлогын баримт бичигтэй болж төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдэж байна.

Мөн салбарын шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсноос гадна, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага байгуулах, барилгын салбарт зөвлөх үйлчилгээний тогтолцоо, барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем, олон улсын барилгын гэрээ зэрэг дэвшилтэт үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээг тусгажээ.  

 Уг бодлогын баримт бичиг нь 8 үндсэн чиглэлийн хүрээнд 8 зорилт, 25 үйл ажиллагааг 2029 оныг хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

  • "Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе"
  •  "Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе"
  • "Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе" гэсэн гурван шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд ингэснээр салбарын өнөөгийн чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцож байна. 

Энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байна. Монгол Улсын барилгын салбарт 2019 оны 1 дүгээр сарын байдлаар 400 гаруй барилгын норм дүрэм, 600 гаруй стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх