“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Захиргааны ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Захиргааны ажилтанд тавигдах шаардлага:
- Багш болон салбарын мэргэжилтэй байх;
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Гадаад хэлний мэдлэгтэй байх;
- Төрийн удирдлагаар мэргэшсэн байх;
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
- Салбарын чиглэлээр сургалтанд хамрагдсан байх;
- Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтойгоо хуваалцаж хамтран ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын диплом, гэрчилгээ;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
- Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.
Барилга, хот байгуулалтын яам.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
Засгийн газрын XII байр - 314 тоот. Лавлах утас: 76003333
Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу!
Нэвтрэх,
Бүртгүүлэх