БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БАРИЛГЫН ДИЗАЙНЕР /ДОТООД ЗАСАЛ, ИНТЕРЬЕР ХАРИУЦСАН/ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-08-19

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын дизайнер /дотоод засал, интерьер хариуцсан/ ажилтан сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Хяналт-шинжилгээ үнэлгээний ажилтанд тавигдах шаардлага:

  • Салбарын чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;
  • Интерьер дизайн болон урлахуйн ухааны чиглэлээр суралцсан байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх Суурь мэдлэг олгох /А3/ гэрчилгээтэй байх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;
  • Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвартай байх.

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны  09 дүгээр сарын 02-ний өдрийн 17  цагаас өмнө ирүүлнэ үү

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.         

    Барилга, хот байгуулалтын яам.

     Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

    Засгийн газрын XII байр - 314 тоот.  Лавлах утас: 76003333

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх