Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна. Тодруулж хэлбэл барилга байгууламж зураг төсөл магадлалын экспертүүд нэг дор, түргэн шуурхай байдлаар барилгын байгууллага, аж ахуй нэгжид үйлчилж байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгжийн санал, хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм.
Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн үйл ажиллагааны чиг үүрэг нь :
-Зураг төслийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн заавар, журам боловсруулах;
-Монгол Улсын нутаг дэвсгэрт барих хот суурин, барилга байгууламж (шинээр барих болон засвар, өргөтгөл, шинэчлэл хийх инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж), бүх төрлийн дэд бүтцийн зам, шугам сүлжээний зураг төсөлд магадлал хийх мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах, зураг төслийн байгууллагуудын үйл тажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
-Монгол Улсын нутаг дэвсгэрт барилга байгууламжийн зураг төсөлд хэрэглэх үндэсний болон олон улсын тооцооны программуудыг ашиглах, зураг төслийн ажлын чанар, техникийн түвшинг дээшлүүлэхэд анхаарах;
-Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээрийн гэрээ байгуулах;
-Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ