Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн Сайдын зөвлөлийн хуралдаанаар:
1. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга,
2. Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертэд тавигдах шаардлага, түүнийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, эрх олгох журам”-ыг шинэчлэн боловсруулсан төслийн танилцуулга,
3. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга гэсэн гурван асуудлыг авч хэлэлцэн, Сайдын зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлтийг сонслоо.