БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

БХБЯ-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээтэй танилцлаа

2019-11-13
БХБЯ-ны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээтэй танилцлаа

Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар баруун аймагт хэрэгжиж байгаа зарим төсөл арга хэмжээтэй БХБЯ болон БХТ-өөс ажлын хэсэг томилогдон орон нутагт ажиллаад ирлээ. Төсөл арга хэмжээ хуваарийн дагуу хэрэгжиж байгаа эсэх, техникийн хяналт, холбогдох хууль, дүрэм, норм, стандарт хэрэгжиж байгаа зэргийг шалгаж, техник хяналтын зааварчилгаа өглөө.

Орон нутагт БХБЯ-ны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер О.Эрхэмбаяр нар ажилласан байна.

БХБЯ-ны хөрөнгө оруулалтаар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг аймагт нийт 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнд:

- Үерээс хамгаалах далан сувгийн байгууламж, II ээлж /Өвөрхангай, Хархорин/

- II, VII багийн үерийн хамгаалалтын далан сувгийн ажил /Баянхонгор /

- Баянхонгор Баянхонгор сумын “2-7,4-5-р багийн инженерийн шугам сүлжээний ажил”,

- Говь-Алтай аймгийн Тайшир усан ханамж төслийн усан сангийн барилга ,

- Говь-Алтай аймгийн Орон сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээ Солонго хороолол,

- Говь-Алтай аймгийн Жишиг гудамж тохижилт,

- Үерийн далан байгууламж барих II ээлж /Говь-Алтай, Алтай/

-Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сумын төвийн шинэчлэлийн барилга зэрэг төсөл арга хэмжээнүүд багтаж байна.

 

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх