БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Хууль эрх зүй
Хэлэлцүүлэг
Өргөдөл гомдол
Холбоо барих
Нэвтрэх нэр
Нууц үг
Бүртгүүлэх

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2018-03-20

2018 оны 3 дугаар сарын 20

1. Барилга, хот байгуулалтын яам нь Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт дахь XII.4.2 дугаартай Үерийн далангийн зураг төсөв /ХэнтийХэрлэн сум/” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Үерийн далангийн   зураг төсөв /ХэнтийХэрлэн сум/”  Чингис хотыг үерээс хамгаалах зорилгоор холбогдох хэсэгт судалгаа хийж 8,4 км үерийн далан, хотын үерийн усыг зайлуулах 6,8 км байгууламжийг барих   нийт 15.2 км үерийн далан, ус зайлуулах байгууламжийн  ажлын зураг төсөв боловсруулах.

3.Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14–16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.

  • Байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/;
  • Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • 3.5 “Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах”
  • Сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл; актууд

 4.Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

5.Мэдүүлгийг монгол хэл дээр ирүүлнэ.

 Хаяг: 15170 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын байр 12 дугаар байр,
Барилгачдын талбай 3, Барилга, хот байгуулалтын яамны 4 дүгээр давхар, 407 Б өрөө
Харилцах утас: 76003333 (1180) 99011573

Та сэтгэгдэл үлдээхийн тулд нэвтэрч орно уу! Нэвтрэх, Бүртгүүлэх